Орчуулга…

12 сар 30th, 2010

Орчуулга гэдэг өөрөө тэр чигээрээ зохиол болох шахдаг зүйл. Бодно тунгаана. Сайн орчуулагч ямар ч материалыг эхлээд нэг хоёр цаг сайтар уншиж, хоёр хэлнээс холбоотой бусад матерал мэдээллийг уншиж судласны дараа хийдэг бол муухан орчуулагч 2 цагт гашраагаад л дуусгадаг. Харин түүнийг нь хэн ч ойлгохгүй. Дэлгэрэнгүй »

Аниргүй инээмсэглэлтэй танилцсан нь

12 сар 25th, 2010

Бүрхэг тэнгэр дор байгаа ч юм шиг өтгөн хар утаан дунд өдөр хоногууд жирэлзэн өнгөрнө. Ийм л өдрүүдэд салхины үзүүр ташуурдан харайлгах хоолой хорсгөх гашуун утааг биш, цэнгэг, тунгалаг, басчхүү ялдам сайхан салхины үнрийг мөрөөдөн машин тэрэг, орилоо гуугчаа, дуу хөгжим зэргээс ангижран өөрийгөө чагнан сууна. Ангиргүйн аниргүйд тэмүүлэн… Дэлгэрэнгүй »

инээмсэглэцгээе

12 сар 16th, 2010

Sometimes your joy is the source of your smile,

but sometimes your smile can be the source of your joy.

Thich Nhat Hanb

Инээмсэглэвэл аз жаргалтай болно гэдгийг сэтгэл зүйн ухаан аль хэдийн баталсан. Бүр хүчээр инээсэн ч ялгаагүй. Гэхдээ шинжлэх ухааны баримт нотолгоог харахгүй байсан ч сэтгэлээсээ инээмсэглэх, эсвэл хүчээр инээмсэглэвэл аз жаргалтай болдог гэдгийг ямар ч хүн мэдэрч чадна. Инээвэл булчингаар зогсохгүй тархи хүртэл эрчимтэй хөдөлгөөнд ордог. Хэн ч сүүдэр буусан царайтай алхахыг хүсэхгүй шүү дээ.
Өдөрт хэдэн удаа заавал инээдэг зуршилтай болох хэрэгтэй юм байна. Яахав, хүний нүдэнд мангар л харагдана биз. Тэгсэн ч хамаагүй. Өдөр бүр инээгээд байвал яг юу болох бол? Найдлага төрж байна гэж жигтэйхэн.

Магад би эх хэлээ хайрлахын учир…

12 сар 13th, 2010

Хүнд дурлачихаад догдолж явахдаа гадаадаар биш эх хэлээрээ зүрхнээсээ асуудаг болохоор магад би эх хэлэндээ хайртай юм байлгүй.

Нүүр тулаад мэгдэж зогсохдоо хэлэх үг олдохгүй “Орой уулзах уу?” гэж асуухдаа харь хэлээр биш эх хэлээрээ асуудаг болохоор магад би эх хэлэндээ дурласан юм байлгүй. Дэлгэрэнгүй »

Тасарчихсан орчуулагч

12 сар 2nd, 2010

Үнэхээр тасархай орчуулагчид олон шүү дээ…

Тасархай орчуулагч

Энэ бол бүр тасарчихсан орчуулагч ядаж байхад аймар олоон хэлнээс орчуулга хийдэг.

Хараат монгол улс…

11 сар 28th, 2010
БНХАУ-ын “Цэцгэн хот” гэгддэг Гуанжоу хотноо Азийн XVI спортын их наадам 16 хоногийн турш үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Сүр дуулиантай болсон нээлтийн ёслолын ажиллагааны адилаар хаалтын ажиллагаа ч Хайсиньша аралд ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм. Хойч үеийнхэндээ өндөр босго татсан энэ удаагийн Азийн наадмын хаалтын ажиллагаанд Ази тивийн шилдэг одод хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн. Харин Монгол Улсын СТА Т.Дэлгэрмөрөн “Гуанжоу-2010”-ын хаалтын ажиллагаанд цагаан өнгөтэй гоёмсог дээлээр гоёж, ая дуугаа өргөсөн нь нутаг нэгтнүүдийнх нь бахархлыг төрүүллээ.
Гэхдээ хаалтын ажиллагаан дээр яагаад Монгол улсаас хүн урьж дуулуулах болов? Хэрвээ Бритни Спирс очиж дуулсан бол хэн ч гэсэн хараад танина.

Дэлгэрэнгүй »

хэхэ

11 сар 26th, 2010

ㅋㅋㅋ

Цаг барьдаггүй бол ажиллаад яах юм бэ?

11 сар 25th, 2010

Сая найзынхаа бичсэн нэгэн бичлэгийг уншлаа… Дэлхий хавтай, бас хүмүүсийн сэтгэлгээг хөндөөд, өөрийн болохгүй байгаа талаа ч бичсэн юм шиг.

Нээрээ л дэлхий хавтай болох талаар олон  хүний бичсэн нь байх. Интернет, даяарчлал, эдийн засаг гээд олон зүйлээр дэлхий хав хавтай. Харин энэ хавтай ертөнцөд дасан зохицохын гайхамшгийг тун цөөн хүн л харуулж чаддаг. Дэлгэрэнгүй »

Хар утаа суунаглах Ёнпён арал

11 сар 24th, 2010

11 сарын 23-ны өдөр БНСУ-ын Инчон хотын Унжин дүүргийн Ёнпён аралд БНАСУ-аас хэдэн арван их бууны сум дэлбэрч гал асна. 2 цэрэг амь эрсдэж, 16 цэрэг хүнд бэртсэн бөгөөд 3-н энгийн иргэн шархадсан байна. Хойд солонгосын гэнэтийн цохилтод Өмнөд Солонгос улс даруй хариу арга хэмжээ авч К-9 их буугаар 80 удаа гал нээсэн бөгөөд 1 цагийн турш хоёр улсын харилцан гал нээсэн байна.

Дэлгэрэнгүй »

Энэ чинь одоо нулимс уу, нус уу?

11 сар 4th, 2010

940Би найзыгаа гаргаж өгөх гээд галт тэргэний буудал дээр зогсож байлаа. Өөлкөн найз минь 3 жилээр явж байгаан. Галт тэрэг хөдлөх цаг болохыг хүлээх зуур энэ тэрийг яриал, хараал зогсож байгаам… Тэгсэн мань хүн ямар ч удаан хугацаагаар, хол явах гэж байгаа юм шиг царайгүй зогсохиймдаа… Тэгээд цаадах чинь купейндээ орлоо. Цонхоор хараад л…

Дэлгэрэнгүй »

Хүүхдүүд бас сэтгэж байгаа шүү…

10 сар 15th, 2010

Өчигдөр буюу 14-нд Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр очлоо… Жижигхэн үйл ажиллагаатай байсан юм л даа… Харин санамсаргүй Хан-уул дүүргийн 45 жилийн ойд зориулж хүүхдүүд бүтээл хийсэн байхыг хараад тэсэлгүй зургийг дарсан ухаантай. Хүүхдүүд ч бас сэтгэж байгаа шүү. Дэлгэрэнгүй »

Бодож олох нь уу?

10 сар 10th, 2010

Хаврын дулаанд дэлбээ нээсэн ягаахан цэцгэс

Харин түүнд хүрэх миний хуруу

Таслаад өгөх үү? Зүүгээд өгөх үү?

Тэнэглэх хэрэггүй ээ, ургаж л байг

Нарийн зам, найгах модод

Давчдан цовхчих улаан зүрх Дэлгэрэнгүй »

Зүрхний цохилт дурсамжтай хамт бүжиглэнэ

10 сар 10th, 2010

Алтан яг одоо аавынхаа мөрөн дээр гараа тавин вальс эргэж байна. Амьдралдаа аавтайгаа хамгийн анх бүжиглэж байгаа нь энэ. Харин маргааш хуримаа хийнэ. Өнөөдөр гэртээ байх хамгийн сүүлийн өдөр.

Одоо түүнд ялдам зөөлөн аялгуу, зочны өрөөний буланд зогсоод тэдний бүжиглэхийн харан инээх, алга таших гэр бүлийнхнийх нь дуу ч үл сонсдоно. Ухаангүй дурласан хайртай залуугийнх нь ч яриа чихний хажуугаар.

Дэлгэрэнгүй »

Охин үрийн хайртай залуу - танаас л асуудаг байж…

10 сар 10th, 2010

Хайр дурлал, нөхөрлөл хоёр хоолны ширээний ард ч ялгагддаг гэдэг үг бий. Найз нөхөд хоолны ширээний ард өөрийнхөө хоолыг идэж, өөрийгөө ярих гээд завгүй байдаг бол хайртай хосууд бие биедээ анхаарал тавьж, аманд нь хоол хийн, харц салгалгүй ширтэх гээд тун чиг завгүй.

Дэлгэрэнгүй »

Хөдөө гэр – Үсийг минь илээч…

10 сар 10th, 2010

Түүний хочийг “алагдаахай” гэнэ. Хэзээ ч билээ малын бэлчээр дээр гэмтсэн байсан жижигхэн алагдаахай гэртээ барьж ирснээс тийнхүү өхөөрдөх болжээ. Үнэхээр амьтны төл шиг бусдын хайрыг булуусан тийм л бүсгүй. Дэлгэрэнгүй »